Казакстан, Монгол зэрэг ОХУ-руу визгүй зорчдог орны иргэд Украйныг дэмждэг бол тус улсын хилээр оруулахгүй журам гарчээ

Монгол улсын иргэн та Украйныг дэмждэг бол ОХУ таныг оруулахгүй шинэ журам :
2025.06.30-НААС ОХУ-РУУ ЗОРЧИХ ШИНЭ ЖУРАМ ГАРЧЭЭ

Оросын Холбооны Улс 2025 оны 6-р сарын 30-наас эхлэн визгүй зорчигчдод (Казахстан, Монгол гэх мэт) зориулсан шинэ дэглэм нэвтрүүлнэ.
Хэн ОХУ-д зорчих гэж буй бол заавал дараах шаардлагыг биелүүлэх ёстой:

I. ЯМАР ҮЙЛДЛҮҮДИЙГ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

1. “Госуслуги RuID” аппликейшн суулгана.
2. Цахим бүртгэл хийнэ (дор хаяж 72 цагийн өмнө):
• Овог нэр, төрсөн он сар
• Паспортын мэдээлэл
• Зорчих өдөр, байршил
• Цээж зураг оруулах
• Эмнэлгийн даатгал хавсаргах
3. Бүртгэл амжилттай болсны дараа QR код олгогдоно.

QR кодгүй бол ОХУ-ын хилээр огт нэвтрэх боломжгүй!

II. БҮХ ХИЛИЙН БООМТОД ХАМААРНА
• Паспорт ашигласан ч, зөвхөн ID үнэмлэх ашигласан ч ижил шаардлага үйлчилнэ
• Онгоц, галт тэрэг, автомашин гээд аль ч төрлийн хил нэвтрэлт хамрагдана

III. ХЭН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ВЭ?

Дараах хүмүүс бүртгэл хийхгүй байж болно:
• 6 наснаас доош хүүхэд
• ОХУ-д суугаа дипломат ажилтнууд болон тэдний гэр бүл

IV. БОДИТ ЭРСДЭЛҮҮД — ТА УКРАЙНЫГ ДЭМЖДЭГ ҮҮ?

1. Соц. сүлжээ шалгагдаж магадгүй
• Украйны далбаа, дайны эсрэг пост, хаштаг, лайк, коммент гэх мэт зүйлс дээр тулгуурлан хуулийн асуудал үүсч болзошгүй

2. Хуулийн зүйл ангиар шалгаж болно
• “Экстремизм”
• “Оросын нэр хүндийг гутаасан”
• “Хуурамч мэдээлэл түгээх” гэхчлэн хэрэг үүсгэх эрсдэлтэй

3. RuID таныг бүрэн хянах гарц
• Та өөрийн иргэншил, маршрут, төхөөрөмжийн талаарх мэдээллээ шууд төрд өгч буй гэсэн үг

4. Хил дээр байцаалт, төхөөрөмж шалгах магадлал
• Утас, нөүтбүүк шалгах
• Фото, чат, пост үзэх
• Тодорхойгүй тохиолдолд нэвтрүүлэхгүй буцаах

V. ЗӨВЛӨМЖ —АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

А. Хэрвээ та Украйныг шууд дэмжсэн бол:
• Боломжтой бол ОХУ-д зорчихоос татгалзах нь хамгийн найдвартай
• Явах зайлшгүй бол:
• Нийгмийн сүлжээг түр хаах
• Улс төртэй холбоотой бүх пост, зураг, түүх устгах
• VPN ашиглах нь ч эрсдэл дагуулна

Б. Хөнгөн хэлбэрийн дэмжлэг (лайк, коммент) байсан бол:
• Хуулийн заалт өргөн хүрээтэй тайлбарлагддаг тул мөн адил болгоомжтой байх

В. Улс төрийн идэвхгүй, дэмжлэг үзүүлээгүй бол:
• Эрсдэл харьцангуй бага
• Гэхдээ RuID-д оруулах мэдээллээ багасгах, хэт дэлгэрэнгүй мэдээлэл оруулахаас зайлсхийх

VI. ТОВЧ ДҮГНЭЛТ
• ОХУ-д зорчих гэж байгаа хүн бүр RuID апп-аар бүртгүүлж, QR код авах ёстой
• Улс төрийн агуулгатай контент таныг эрүүгийн хэрэгт холбогдуулах эрсдэлтэй
• Таны мэдээлэл хяналтад орно гэжээ

 

3 thoughts on “Казакстан, Монгол зэрэг ОХУ-руу визгүй зорчдог орны иргэд Украйныг дэмждэг бол тус улсын хилээр оруулахгүй журам гарчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *