
АНУ-ын элчин сайдын яамдууд оюутны визийн ярилцлагын цаг товлохыг түр зогсоожээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дэлхий даяарх АНУ-ын элчин сайдын яамдад оюутны визийн ярилцлагын цаг товлохыг түр зогсоох шийдвэр гаргала. Энэхүү түр хориг нь виз мэдүүлэгчдийн сошиал хаягт суурилсан нарийвчилсан хяналтын тогтолцоо нэвтрүүлэхтэй холбоотой юм байна.
Энэ арга хэмжээ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, “антисемитизмийн эсрэг үзэл”-тэй тэмцэх бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэгдэж байгаа ч олон улсын оюутнуудад боловсрол эзэмших эрх чөлөөнд ноцтой саад болж магадгүй нөхцөл үүсгээд байна.
Трампын засаг захиргаа өмнө нь Харвардын их сургуулийн санхүүжилтийг царцаах, гадаад оюутны элсэлтийг хязгаарлах зэрэг бодлогыг дэвшүүлж байсан нь боловсролын салбарын элит байгууллагуудын дургүйцлийг төрүүлж, Цагаан ордонтой шууд сөргөлдөөнд хүргэсэн.
Өдгөө АНУ-д дээд боловсрол эзэмшиж буй 19 сая хүний 5.9 хувийг олон улсын оюутнууд бүрдүүлдэг байна. 2023-2024 оны хичээлийн жилд 1.1 сая гаруй гадаад оюутан АНУ-д ирснээс дийлэнхийг нь Энэтхэг, Хятад оюутнууд бүрдүүлжээ.
More Stories
Ерөнхийлөгч Д.Трампын, АНУ-ын цэргийн хүчин Ираны 3 цөмийн байгууламжийг бөмбөгдсөний дараах мэдэгдэл:
🔴 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын цэргийн хүчин Ираны гурван цөмийн байгууламжийг бөмбөгдсөний дараа АНУ-ын зүүн бүсийн цагаар оройн 10...
Телеграм компанийн Павел Дуров өөрийн 100 хүүхдэдээ хөрөнгөө өвлүүлнэ гэжээ
Telegram компанийн гүйцэтгэх захирал Павел Дуров үр удам нь болох 100 гаруй хүүхдэд өөрийн асар их хөрөнгөө өвлүүлэн үлдээхээр төлөвлөж...
Солонгос улсад борооны улирал эхлэжээ
Солонгос улсад өнөөдрөөс борооны улирал эхлэж байна. Солонгосын борооны улирал нь зун эхлэх үед буюу 6-р сарын сүүлээс 7-р сарын...
Энэтхэгт гүүр нурж 2 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн сураггүй болжээ
Энэтхэгийн Махараштра мужийн Пуне хотод гол дээрх төмөр гүүр нуран унасны улмаас хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн сураггүй...
Израйл, Ираны мөргөлдөөн удтал үргэлжилж магадгүй болжээ
Өчигдөр Израйлийн арми Иран улсын хэд хэдэн байршилд Исфахан хотын ойролцоо оршдог Ираны цөмийн судалгаа, туршилтын байгууламжид цохилт өгчээ. Уг...
Япон улс татваргүй барааны худалдааг цуцлана
🔴 Япон улс удахгүй tax free буюу татваргүй худалдааг цуцалж, жуулчдын гарах хураамжийг нэмэхээр төлөвлөж байна Япон гадаадын жуулчдад зориулсан...
Average Rating