Элон Маск vs Дональд Трамп: Найзууд уу, Дайснууд уу?

Элон Маск vs Дональд Трамп: Найзууд уу, Дайснууд уу? алин болох нь анхаарал татсан сэдэв болж байна.

Элон Маск болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын харилцаа сүүлийн үед эрс мууджээ.
Трампыг ерөнхийлөгчийн эрхээ эдлэх өдрөөс хамтран ажиллаж байсан тэд өнөөдөр олон нийтийн өмнө маргалдаж, бие биеэ хурц шүүмжилж байна.
Юунаас болов?

Маск нь 2025 оны 5-р сарын 29-нд Трампын “Government Efficiency Department” (DOGE)-ээс огцорсон.

Тэрээр Трампын дэмжсэн төсвийн “One Big, Beautiful Bill” хуулийг “алдаатай, алдагдалтай, аймшигтай” гэж олон нийтэд буруутгасан мэдээлэл хийжээ.

Трамп хариуд нь Маскийг “галзуу болсон”, төрийн гэрээнүүдийг цуцална, АНУ-аас хөөнө хэмээн сүрдүүлжээ.

Маскийн Tesla, SpaceX зэрэг компаниудын хувьцааны үнэ унаж, төрийн гэрээнүүд эрсдэлд оржээ.

Маск улс төрийн шинэ нам болох “The America Party”-г байгуулах талаар саналаа илэрхийлсэн нь Маск, Трамп нарын харилцаанд сэв суулгаж,  ийнхүү эв найрамдлаас илт дайсагнал руу шилжсэн нь улс төр, эдийн засагт нөлөө үзүүлж болзошгүй болжээ.

Маск улс төрд хүч үзэх үү, эсвэл Трамп түүнийг бүрмөсөн улс төр, бизнэсээс шахах уу? Яах бол? хэмээн олон улсын ажиглагчид харж байна.

 

 

3 thoughts on “Элон Маск vs Дональд Трамп: Найзууд уу, Дайснууд уу?

  1. Don’t have musculus irritation dense you blue. Apply our best full spectrum cbd oil to have debauched CBD joint moderation right wing where you indigence it. strong CBD thrash, CBD unguent, and CBD topical vegetable oil engage promptly to console afflictive muscles and speed up recuperation. Perfect for athlete and alive modus vivendi, this place CBD assuagement sustenance you move well. domesticize your mobility with high-potency CBD skincare and CBD painfulness moderation intersection. Order cancel CBD recipe now and sense the mighty forcible benefits of pure CBD!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *