Д.Трампын Орос Украины дайныг зогсоох хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй болж магадгүй болжээ

🔴 ОХУ-ын Гадаад Хэргийн сайд С.Лавровын өрнөдийн орнуудыг буруутгасан хатуу үгтэй мэдэгдэлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Оросын талаарх байр суурь өөрчлөгдөж болзошгүй болжээ.
Орос Украины дайны галыг богино хугацаанд зогсоож чадна гэж найдсан түүний итгэл, хүчин чармайлт үнэгүйдэж, Оросын талаас Украин улстай энхийн хэлэлцээр хийх бус тулган шаардах нөхцөлүүдийг  тавьсан хэвээр байгаа тул дайны галыг зогсоох асуудал мухардалд хүрч болзошгүй болжээ.

Ирэх сард Бээжинд болох Дэлхийн 2-р дайн төгсгөл болсны 80 жилийн ойн баярын арга хэмжээний үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Хятадын дарга Ши Жи Пин нар уулзана.
Энэ ойн үеэр болох цэргийн жагсаалд Хятадын арми өөрийн сүр хүчийг дэлхий нийтэд үзүүлэхийг зорьж бэлдэж байна.
Энэхүү үйл явцын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Орос Украины дайны талаар илүү хатуу байр суурийг баримталж болзошгүй гэж ажиглагчид үзэж буй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *