Вьетнам улсын Нийслэл Ханой үерийн усанд автжээ

Мягмар гарагт Вьетнам улсын нийслэл Ханой хотын оршин суугчид “Матмо” хар салхины улмаас үүссэн аадар бороотой их үерийн нөхцөл байдалтай нүүр тулгарчээ.
Үерийн ус хотын дүүргүүдийн гол замуудыг бүрэн усанд автуулсан байна.

Зарим бүс нутагт зорчигчид өвдөг хүртэл усанд орж, мотоциклоо түлхэж явахад хүрчээ. Хэд хэдэн сургууль хаагдаж, хичээлээ онлайн хэлбэрт шилжүүлсэн байна. Мөн Ной Бай олон улсын нисэх буудлаас хөөрөх зарим нислэг хойшлогдож цуцлагдсан байна.

Олон хүнд энэ нь өнгөрсөн долоо хоногт болсон “Буалой” хар салхины дараах үерийн таагүй дурсамжийг дахин сануулжээ. Тухайн хар салхи Вьетнамд дор хаяж 51 хүний амийг авч, ойролцоогоор 600 сая ам.долларын хохирол учруулсан юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *