
БНСУ-ын засгийн газраас шинэхэн гэрлэсэн хосуудад 1-50 сая вон хүртэлх тэтгэмж өгнө
🔴 ӨМНӨД СОЛОНГОСТ ШИНЭХЭН ГЭРЛЭСЭН ХОСУУДАД ТЭТГЭМЖ ОЛГОНО
🇰🇷 БНСУ гэрлэлтийн тоо болон төрөлтийн бууралтыг шийдвэрлэх зорилгоор санхүүгийн урамшууллын бодлого хэрэгжүүлж эхэлж байна.
Тодруулбал, Бусан хотын Саха дүүрэг хосуудыг гэрлэхэд нь 20 сая вон (монгол мөнгөөр 50 сая төгрөг) олгодог бол Сөүл хот энэ 10-р сараас шинээр гэрлэсэн хосуудад 1 сая вон буюу 2,5 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ.
Мөн Хадонг муж саяхан гэрлэлтийн урамшууллаа 5 сая воноос 6 сая вон болгож нэмэгдүүлсэн бол Косон, Үйрён, Мирян зэрэг хотууд гэрлэсэн хосод тэтгэмж хэлбэрээр 1–2 сая вон олгодог байна.
Засгийн газрын энэ бодлого нь залуусын эдийн засгийн дарамтыг хөнгөвчлөх, гэр бүл зохиох нөхцөлийг дэмжих зорилготой боловч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өндөр байрны үнэ, ажил амьдралын тэнцвэр, хүүхэд өсгөх зардал зэрэг бүтцийн асуудлуудыг мөн шийдвэрлэх шаардлагатай гэжээ.
Эх сурвалж: SCMP, Korea Times
Average Rating
2 thoughts on “БНСУ-ын засгийн газраас шинэхэн гэрлэсэн хосуудад 1-50 сая вон хүртэлх тэтгэмж өгнө”
Leave a Reply
More Stories
Вьетнам улсын Нийслэл Ханой үерийн усанд автжээ
Мягмар гарагт Вьетнам улсын нийслэл Ханой хотын оршин суугчид “Матмо” хар салхины улмаас үүссэн аадар бороотой их үерийн нөхцөл байдалтай...
АНУ-ын 250 жилийн ойд зориулсан 1$-ийн шинэ зоосон дээр Дональд Трампын хөрөг хэвлэгдэнэ
🔴 АНУ-ын 250 жилийн ойд зориулсан 1$-ийн шинэ зоосон дээр Дональд Трампын дүр хэвлэгдэнэ АНУ-ын Сангийн яам 2026 онд улс...
БНСУ-ын төв банкны устгасан, хуучирч муудсан мөнгөн дэвсгэртийн хэмжээ Эверэст уулнаас 77 дахин өндөр болсон гэжээ
🔴Сүүлийн дөрвөн хагас жилийн хугацаанд БНСУ-д 13.5 их наяд вон буюу 9.58 тэрбум ам.долларын үнэ бүхий гэмтсэн, бохирдсон мөнгөн дэвсгэрт...
Сөүлд Хятад иргэд Солонгос улсад нэвтрэх визгүй болсон журмыг эсэргүүцсэн жагсаал болж байна
Солонгос улс өнгөрсөн есдүгээр сарын 29-нөөс эхлэн Хятадын жуулчдыг 15 хоног хүртэл визгүй нэвтрүүлэх түр журам хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг...
Өмнөд Солонгосын засгийн газар ажлын өдрийг 4,5 өдөр болгоно
Солонгосын засгийн газар Ерөнхийлөгч И Жэ Мёны амлалтын дагуу ажлын долоо хоногийг 4.5 өдөр буюу долоо хоногт 36 цаг болгон...
Дуучин Селена Гомез, хөгжмийн продюсер Бенни Бланко хоёр гэрлэсэн тухайгаа Гомез Инстаграмдаа нийтэлжээ
🔴Дуучин, жүжигчин, бизнесвүмен Селена Гомез, хөгжмийн продюсер Бенни Бланко хоёр гэрлэсэн тухайгаа Гомез Инстаграмдаа нийтэлжээ Гомез өнгөрсөн Бямба гарагт хуримынхаа...
Rainx Drive is the Best Cloud Storage Platform
This is a great resource! The information is well-organized and easy to understand. Thanks for sharing!