APEC-ийн дээд хэмжээний уулзалт БНСУ-ын Гёнжу хотод болж байна

🔴APEC буюу Ази-Номхон далайн тэргүүлэх орнуудын бизнес форум эхэллээ

Мягмар гарагт БНСУ-ын Гёнжу хотод нэр хүндтэй оройн зоогтойгоор APEC-ийн Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт CEO Summit эхэллээ.

Уулзалтыг БНСУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим KCCI зохион байгуулж, APEC-ийн гишүүн улс орнуудын удирдагчид болон дэлхийн нөлөө бүхий компаниудын гүйцэтгэх захирлууд оролцож байна.

APEC-ийн 21 гишүүн улс дэлхийн ДНБ-ний 61%-ийг эзэлдэг бөгөөд эдгээр улс орон нь:
Австрали, Бруней, Канад, Чили, Хятад, Хонг Конг, Индонез, Япон, БНСУ, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Перу, Филиппин, Орос, Сингапур, Тайвань, Тайланд, АНУ, Вьетнам ордог.

Уулзалт Баасан гараг хүртэл үргэлжлэх бөгөөд бүс нутгийн эдийн засаг, худалдаа, технологи, хөрөнгө оруулалтын чиглэлд чухал шийдвэрүүд гарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *