АНУ хууль бус оршин суугчдийг эх орон руу нь буцаах ажиллагааг эрчимжүүлж байна

Read Time:1 Minute, 14 Second

🔴 АНУ-д хууль бусаар оршин сууж байсан 2 сая гаруй гадаад иргэн тус улсыг орхижээ

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн Канал гудамд явуулсан шалгалтын үеэр холбооны агентууд ажиллагаа явуулжээ.

АНУ-д хууль бусаар оршин сууж байсан гадаад иргэдийн дунд энэ оны нэгдүгээр сараас хойш албадан гаргагдсан хүмүүсийн тоо 500 мянгыг давсан гэж мэдээллээ.
Мөн өөрсдийн хүсэлтээр АНУ-аас гарсан 1.6 сая орчим хууль бус цагаачдыг нэмж тооцвол, Дональд Трампын засаг захиргаа гарснаас хойш нийтдээ 2 сая гаруй хүн АНУ-аас явсан байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам DHS энэ сарын 29-ний өдөр мэдээлэхдээ, Ерөнхийлөгч Дональд Трамп болон сайд Кристи Ноэмийн удирдлага дор 527,000 хууль бус цагаачийг албадан гаргасан бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн өндөр тоо хэмээн онцоллоо.

Мөн тус яам “Трампын засаг захиргаа Ерөнхийлөгчийн анхны жилийн төгсгөл гэхэд хууль бус оршин суугч 600,000 хүн гаргана гэж үзэж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын түүхэнд шинэ дээд амжилт тогтоох магадлалтай” гэж мэдэгджээ.

Нийтдээ 2 сая гаруй хууль бус цагаач АНУ-аас гарсан, тэдний дунд 1.6 сая орчим нь сайн дураараа АНУ-ыг орхисон болохыг ч нэмж мэдээлэв.

Өмнө нь Ерөнхийлөгч Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр “АНУ-ын түүхэнд хамгийн том хууль бус цагаачийн хөөх ажиллагаа явуулна” гэж амласан бөгөөд жил бүр 1 сая хүнийг гаргах зорилт тавьсан юм.

Тэрээр 1-р сарын 20-нд тангараг өргөсний дараа хууль бус цагаачдыг илрүүлэх, гаргах ажиллагааг төрийн тэргүүний бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон зарлаж, хэд хэдэн захиргааны тушаал гаргаж хэрэгжүүлж эхэлсэн юм.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *