Хятадын хоёр дахь хот гадаад ертөнцөөс тусгаарлагджээ

Өчигдөр Хятадын 1.1 сая оршин суугчтай Южоу хотод коронавирусийн шинж тэмдэггүй халдварын гурван тохиолдол илэрсний дараа тус хотыг бүхэлд нь гадаад ертөнцөөс тусгаарлажээ.

Хятадын өөр нэг хот болох 13 сая оршин суугчтай Сиань өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш мөн адил тусгаарлагдаад байна .

Южоу хот нь нийслэл Бээжингээс баруун өмнө зүгт 700 км зайтай оршдог.

Тусгаарлагдаад хоёр долоо хонож буй Сиань хотод Даваа гарагт шинж тэмдэгтэй 95 халдварын тохиолдол шинээр нэмж илэрсэн байна. Халдварын оргил үедээ тус хотод 150 гаруй тохиолдол нэг өдөрт бүртгэгдэж байсан юм.

Дэлхийн ихэнх улс орон Covid-19 өвчинтэй зэрэгцэн амьдрах бодлого барьж эхэлсэн бол Хятад улс “zero-Covid” буюу коронавирусийг тархалтыг бүрэн зогсоох хатуу бодлого баримталсаар байна.

Эх сурвалж: BBC

12 thoughts on “Хятадын хоёр дахь хот гадаад ертөнцөөс тусгаарлагджээ

  1. Thanks for giving your ideas. Something is that pupils have a solution between federal student loan as well as a private education loan where it’s easier to go for student loan debt consolidation loan than through the federal student loan.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *