“Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулган орон даяар зохион байгуулагдлаа
“Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулган орон даяар зохион байгуулагдлаа
Гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөхийн хэрээр гамшгийн улмаас үүсэх хохирлыг урьдчилан тооцоолох, түүнээс сэрэмжлэх, эрсдэлийг даван туулах, дасан зохицох чадавхтай нийгмийг бий болгох нь чухал байна. Олон улсын туршлагаас харахад, гамшиг эрсдэлийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаарддаг, үүнд төр, хувийн хэвшил, иргэд олон нийтийн хамтын ажиллагаа хамгийн чухал гэж үздэг.
Манай улсад төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж буй нэн тэргүүний асуудлын нэг гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд стандарт мөрдүүлэх явдал нэн чухал байна. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ивээл дор “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг орон даяар гурван өдөр зохион байгууллаа.
Шадар сайд С.Амарсайхан “Эрсдэлтэй орчин ба Монгол хүн” сэдвээр үндсэн илтгэл танилцуулсан. Тэрбээр “Стандарт бол ганц агентлагийн эсвэл нэг салбарын асуудал биш. Нийт улс орны эрх ашиг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал эд эс. Манай улс сүүлийн 30 гаруй жил стандарт гэдэг чухал зүйлийг орхигдуулсны тод жишээ нь өнөөгийн Улаанбаатар хот. Тухайн улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг бол үүнийг стандарт хэмжээ гэж үздэг. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Энэ нь стандарт хэмжээнээс даруй 3.5-7 дахин их үзүүлэлт” гээд салбар бүрт стандарт мөрдүүлэх тал дээр Засгийн газраас онцгойлон анхаарч, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйг онцолсон.
Төрийн ордонд болсон “Эрсдэл ба стандарт” үндэсний форумд холбогдох яам, агентлаг, 21 аймгийн төр захиргааны болон олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, “Мандал” санхүүгийн нэгдэл тэргүүтэй хувийн хэвшил, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, иргэний нийгмийн байгууллагын 2400 гаруй оролцогч оролцлоо.
\Форумаас 2002 оноос өмнө барьсан 7000 орчим барилга, тэр дундаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрны 1760 барилгыг паспортжуулах, газар хөдлөлтийн тэсвэржилтийг хангах, хүчитгэх ажлыг эхний ээлжинд хийхээр боллоо. Мөн форумаас гарсан санал, зөвлөмж, дүгнэлтийг салбар бүрт хэрэгжүүлэхээр тогтов гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
More Stories
Монгол залуус цасан урлалын дэлхийн аваргаар шалгарчээ
АНУ-ын Миннесота мужид болсон Цасан баримлын Дэлхийн Аварга шалгаруулах цасан урлалын тэмцээнд Монголын цасан урлаач залуусын баг тэргүүн байр эзэлжээ....
Орон сууц худалдаж авсан бол 6 сая хүртэлх төгрөг буцааж авна
Орон сууц худалдаж авсан бол 6 сая хүртэлх төгрөг буцааж авах боломжто 📌📌📌Татварын ерөнхий газар энэ сарын 1-нээс эхлэн анх...
Мелани Трампын хувцаслалтын эргэн тойронд:
Меланиа Трампын эргэн ирэлт нь Вашингтонд онцгой хэв маяг стилийг харуулж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай хоёр Даваа гарагийн...
Израилийн барьцаалагдсан хүмүүс болон Палестины хоригдлуудыг Газын эхний гал зогсоох хэлэлцээрийн дагуу чөлөөллөө
Израилийн барьцаалагдсан хүмүүс болон Палестины хоригдлуудыг Газын эхний гал зогсоох хэлэлцээрийн дагуу чөлөөллөө. Даваа гарагт Хамас бүлэглэл гурван Израиль барьцаалагдсан...
Захуудад махны үнэ эрс өсөж, лангуун дээр мах ховорджээ
2025 оны 01 дүгээр сарын 19-ны 14 цагийн байдлаар захуудад махны нөөц багассан шинжтэй, лангуунууд хоосорсон байв. Тэгвэл хотын зүүн...
Нийслэлд тараах 32 мянган утаагүй зуухны ₮27.3 тэрбумын тендерт С.Одонтуяа, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани шалгарчээ
Утаагүй зуухны ₮27.3 тэрбумын тендерт С.Одонтуяа, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани шалгарчээ. Оны өмнөхөн нийслэлийн 32 мянган өрхөд “утаагүй зуух”...
Average Rating