Х.Нямбаатар: Улаанбаатар хотын есөн дүүрэг, 204 хороог татан буулгаж, 42 дүүрэг байгуулна
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Одоо буй есөн дүүрэг, 204 хороог татан буулгаж, 42 дүүрэг байгуулна гэсэн
“Одоогийн хороо гэдэг нэгж эрх мэдэлгүй, хот нийтийн аж ахуйн чиг үүрэггүй, татвар төвлөрүүлдэггүй, төсөвгүй засаг захиргааны нэгж болсон. Сүүлийн үед цахим үйлчилгээ нэвтэрснээр төвийн дүүргийн иргэд хороодоос төрийн үйлчилгээ авах нь багассан тул татвар төлөгчдийн мөнгөөр оновчгүй засаг захиргааны нутаг нэгжийг санхүүжүүлэх шаардлагагүй, оновчтой бүтэц рүү шилжүүлье гэж зорьж байгаа” хэмээсэн.
Улаанбаатар хотыг 1992 онд есөн дүүрэгт хуваасан. Түүнээс хойш 31 жил өнгөрч, нийслэлийн хүн ам 1.7 сая болж өссөн.
Энэ талаар ХУД-ийн засаг дарга Ж.Алдаржавхлан “Дүүргүүдээс хамгийн их өсөлттэй нь манай Хан-Уул дүүрэг. 31 жилийн хугацаанд 60 мянгаас 281 мянган хүн амтай болж өссөн. Баянзүрх дүүрэг 87 мянгаас 435 мянган хүн амтай болсон байна. Одоо нийслэлийн хэмжээнд 204 хороонд 2856 хүн ажиллаж байгаа. 204 хороо, есөн дүүргийн засаг дарга гээд нийт 213 засаг дарга сонгогдсон. Хорооны даргад төсөв байдаггүй. Бидний шинэчилсэн хуваарилалтаар 42 нэгжээр нийслэл Улаанбаатарыг шат дамжлагагүй болгоё гэж байгаа юм. 42 нэгжийг хариуцсан хүмүүс цас цэвэрлэгээ, хот тохижилтоос эхлээд бүгдийг нь хариуцна” хэмээсэн.
5-6 хороог нийлүүлж нэг дүүрэг болгон Таваншар дүүрэг, Толгойт дүүрэг, Амгалан дүүрэг, Улаанхуаран дүүрэг гэх зэргээр нэрлэх аж. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд илүү түргэн шуурхай, чанартай хүргэхээс гадна төрийн албан хаагчийн орон тоог цомхотгож, 23 тэрбум төгрөгийн хэмнэлт үүснэ гэж тооцоолжээ.
Энэ хүрээнд нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг гараад буй аж.
ラブドール エロNarcissists approach relationships oppositionally,viewing other people,
I think we underestimate insects because we can’t see them well; because they’re often framed as pests; and because it feels like they’re “cheap,” replaceable animals.ダッチワイフ エロ