БНХАУ-д хүүхдүүдийн дунд нэмэгдсэн уушгины хатгалгаа болон цаг үеийн асуудлаар ХӨСҮТ мэдээлэл хийв.

Read Time:1 Minute, 31 Second

Өнөөдөр ХӨСҮТ-өөс БНХАУ-д бага насны хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа өвчин ихэссэн тухай болон Монгол улсад ханиад, вирусын тархалт ямар байгаа тухай мэдээлэл хийв.

ХӨСҮТ-ийн эмч Б.Бурмаа: Манай улсад “Томуугийн халдвар эрчимтэй тархаж байна. Сүүлийн долоо хоног энэхүү өвчлөлийн тоо эрс нэмэгдсэн. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт  200 мянган хүн эмнэлэгээр  үйлчлүүлсний 5,4 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Монгол улсын хэмжээнд 10 мянган хүн тутмын 36 нь томуу томуу төст өвчтэй гэсэн судалгаа гарсан.

Улсын хэмжээнд нийт яаралтай дуудлагын хувьд томуу томуу төст өвчний дуудлага нийслэлд 40 хувь, хөдөө орон нутагт 16 хувийг эзлэж байна.

15 хүртэлх насны хүүхдүүд 84 хувь, 4 хүртэлх насны хүүхдүүд 60 орчим хувийг эзлэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзлэж байна.

Аймаг орон нутаг улсын хэмжээнд томуу идэхвжилтэй байгаа судалгаа гарсан. Өнгөрсөн долоо хоногт хийсэн вирусын шинжилгээгээр зонхилох вирус нь хамрын ханиад болон интро вирус, адиуны вирус бага насны хүүхдүүдэд хүндэрдэг вирусууд эзлэж байна.

Одоогоор 5 хүртлэх насныхан болон , 65-аас дээш насны 300 мянга гаруй хүнд урьдчилсан вакцинжуулалт хийсэн. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт 83 хувьтай, хөдөө орон нутгийн хувьд 90 орчим хувьтай явж байна.

ХӨСҮТ-д 449 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагийн 102 нь томуу, ковидоор 19, салхин цэцгээр 72 тохиолдол бүртгэгдсэн байна. Эрчимт эмчилгээнд 3 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-ийн хүлээн авахад хоногтоо 140 орчим хүн үйлчлүүлдэг, үүний 20 нь томуу, томуу төст өвчний шинжтэй. Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг нь ханиах, өндөр халуурах, амьсгаадах, хоолой өвдөх, хоолой бачуурах болон хордлогын шинж тэмдэг иэрч байна.

Иймд амны хаалт зүүж, гараа ариутган, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, сайтар унтаж амарч томуугийн халдвараас урьдчилан сэргийлээрэй.

БНХАУ-ын эрүүл мэндийн төв байгууллага 11 дүгээр сарын 13-нд анх мэдэгдэж 22-нд ДЭМБ-аас нэмэлт тодруулга хүссэн.

11 дүгээр сарын 23-нд хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа талаар мэдэгдсэн гэв

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

3 thoughts on “БНХАУ-д хүүхдүүдийн дунд нэмэгдсэн уушгины хатгалгаа болон цаг үеийн асуудлаар ХӨСҮТ мэдээлэл хийв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *