МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөвт хориг тавьж, Улсын Их Хурал энэ хоригийг хэлэлцэв.
Улсын Их Хурлаас Засгийн газарт 2025 оны төсвийн төслийг хоёрдахь удаагаа боловсруулан, тус хуулийн төслийг 2 дахь удаагаа хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор төсвийн нийт урсгал зардлыг 73,2 тэрбум төгрөгөөр бууруулсан.
Дээрх зардлын эх үүсвэрээр Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектыг лизингээр авах зардал, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардал, 3 ээлжээр хичээллэж байгаа ЕБС-ийн байрны түрээсийн зардалд 10 тэрбум төгрөг ХСҮТ-ийн барилгын засварт 2,9 тэрбум төгрөг эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсвийн төсөлд тус тус нэмж тусгажээ.
2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болж байна
More Stories
Ерөнхийлөгчийг нэн даруй баривчлах тогтоол батлагджээ
Өмнөд Солонгосын парламент "Ерөнхийлөгч төрийн эсрэг бослого гаргасан" хэргийг мөрдөн шалгах байнгын тусгай зөвлөх томилох тухай хуулийг баталлаа. Ерөнхийлөгч Yoon...
Улаанбаатарт өдөртөө -16 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн байна
Пүрэв гарагт Улаанбаатарт өдөртөө -16 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн байна. 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн...
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэнэ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн...
БОУАӨЯ-ААС ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК-Д ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ, ХОЛБОГДОХ ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Олон нийтийн цахим сүлжээнд иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Таван толгой түлш ХХК-ийн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд 01/19 дугаартай удирдамжийн хүрээнд...
МИАТ компани БНСВУ-ын Хо Ши Мин хот руу шууд нислэг хийж эхлэв
Өнөөдөр буюу 2024.12.10-нд МИАТ ТӨХК Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Хо Ши Минь хот руу анхны шууд нислэгийн нээлтээ хийлээ....
АНУ-ын ЭСЯ-наас Эрдэнэ хамбын хийд, Шанхын хийд, Эрдэнэ зуу хийдийг засварлах ажлыг санхүүжүүлжээ
АНУ-ын Элчин сайдын яамны Соёлын өвийг хамгаалах сангаас Монгол улсын Эрдэнэ Хамбын хийд, мөн Монголын эртний нийслэл Хархорум дахь Шанхын...
Average Rating