Энэ жил Цагаан сарын шинийн 1-ний өдөр байхгүй, Гуравдугаар сарын 01-нд буюу шинийн 2-нд цагаална

Read Time:54 Second

Ирэх могой жилийн шинийн нэгэн буюу Цагаан сарын баяр хэзээ болох талаар Монголын Бурхны шашны төв- Гандантэгчэнлин хийд:

“Гуравдугаар сарын 1-ний өдөр буюу шинийн 2-нд болно гээд, шинийн нэгний өдөр тасарсан. Харин хоёрдугаар сарын 28-нд битүүний өдөр тохионо.

“Монгол Улс газар зүйн байрлалаар сарны харьяалалд байх тул өдөр хоног тасардаг учиртай. Хятад, Энэтхэг зэрэг орон бол нарны харьяалалд багтдаг учраас өдөр тасрах, нэмэгдэх ойлголт байхгүй. Тиймээс, манайхаас дандаа түрүүлж хаврын баяраа тэмдэглэдэг нь ийм учиртай.

Тэгвэл сар хурдан гүйдэлтэй үед өдөр тасардаг. Жишээлбэл, шинийн нэгний сар дараа өдөр лүүгээ хурдан гүйгээд, шинийн хоёрны сар гарч болдог.

Хоногийг 24 цагаар тооцдог. Гэтэл сар хурдан гүйдэлтэй үедээ 20 цагт туулдаг гэсэн үг. Цаана нь дөрвөн цаг үлдэж байгаа биз. Эдгээр цагийн үлдэгдлүүд хураагдаж явсаар бүтэн нэг сар болж байгаа юм. Тиймээс энэ өвөл илүү сартай гэв.

Энэ жил яагаад шинийн 1-н тасарсан болон цагаан сарын баярыг тэмдэглэхтэй холбоотой  мэдээллийг Монголын Бурхны шашны төв-Гандантэгчэнлин хийдийн зүгээс ирэх долоо хоногт нэгдсэн мэдээлэл өгнө ” гэлээ.

Цагаан сарын баяраар буюу гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд бүх нийтээр амрах ажээ.

Happy
Happy
100 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *