“Jeju air” онгоцны ослын хохирогчдын цогцосын эрлийн ажиллагаа дуусгавар болжээ
Өнөөдөр “Ёнхаб ньюс”-д мэдээлснээр Өмнөд Солонгосын ” Jeju” агаарын тээврийн ослын хохирогчдын цогцос болон хувийн эд зүйлсийг цуглуулах өргөн хүрээний эрлийн ажиллагаа дууссан байна.
5-ны өдөр ослын дараах сэргээн цуглуулах байгууллагуудын мэдээлснээр, өмнөх өдөр оройтож гал сөнөөгчид, цагдаа, Үндэсний шинжлэх ухааны судалгааны хүрээлэн зэрэг байгууллагууд ослын газар үлдсэн сүүл хэсэгт гурав дахь удаагийн эрлийг амжилттай дуусгажээ.
Зарим цогцосны хэсэг олдоогүй бөгөөд цаашид нэмэлт олдвор илрэх магадлал бага гэж үзэн томоохон хэмжээний эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Ослын дараах долоон өдрийн турш ослын байршил болох их бие, хөөрөлтийн зурвас, зэгстэй нуур орчмоос хохирогчдын цогцос болон эд зүйлсийг сэргээн цуглуулсан. Ослын улмаас амиа алдсан 179 хүний цогцсыг бүгдийг нь цуглуулж, тодорхой эзэмшигчтэй эд зүйлсийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Цогцсыг хүлээлгэн өгөх явц
Хохирогчдын цогцос нь холбогдох процедурын дагуу ар гэрийнхэндээ хүлээлгэн өгөгдөж байгаа бөгөөд ихэнх тохиолдолд 5-ны өдөр багтан бүрэн дуусна гэж үзэж байна. Өглөөний 9 цагийн байдлаар 151 хүний цогцсыг хүлээлгэн өгсөн бөгөөд үлдсэн 28 хохирогчийн (3 нь нэг гэр бүл) цогцсыг мөн өдөр багтаан ар гэрт нь шилжүүлэхээр төлөвлөжээ.
Гэр бүлийнхний хүсэлтийн дагуу зарим цогцсыг хүлээлгэн өгөх ажиллагааг нэг өдрөөр хойшлуулах боломжтойг мэдэгдсэн байна.
Хувийн эд зүйлсийн талаар
150 гаруй хувийн эд зүйлсийн дотроос 128 хүний эзэмшилд байсан 204 ширхэг эд зүйлсийг ар гэрийнхэнд нь шилжүүлжээ. Харин эзэмшигч тодорхойгүй эд зүйлсийг ар гэрийнхэн таньж авах боломжтой байдлаар зохицуулалт хийж байна.
Хохирогчдын ар гэрийнхэн янз бүрийн оршуулгын үйл ажиллагаатай холбоотойгоор тараад байгаа учир өмнө нь нисэх буудлын хүлээлгийн танхимд зохион байгуулж байсан төрийн албан ёсны хэвлэлийн бага хурал дуусгавар болжээ. Гэсэн ч нисэх буудал дахь хохирогчдын гэр бүлийг дэмжих төвийг одоогийн байршилд нь байлган гэр бүлийнхэнд түр амсхийх боломжтой олгох суурилуулсан түр оромж (майхан)-ыг багасгаж, ойролцоогоор 100 ширхэгийг үлдээхээр шийдвэрлэжээ.
11-ний өдөр хохирогчдын ар гэрийнхэн уулзалдана гэв.
эх сурвалж: Ёнхаб ньюс
Noodlemagazine I very delighted to find this internet site on bing, just what I was searching for as well saved to fav
Noodlemagazine This is my first time pay a quick visit at here and i am really happy to read everthing at one place
Hardcore-Sex-Videos in HD ansehen – Kein Abo erforderlich!
Noodlemagazine naturally like your web site however you need to take a look at the spelling on several of your posts. A number of them are rife with spelling problems and I find it very bothersome to tell the truth on the other hand I will surely come again again.