Харвардын их сургуульд суралцах Хятад оюутнуудад АНУ виз олгохгүй!!

🔴 АНУ-ын тэргүүлэгч их сургуульд тооцогдож ирсэн Харвардын Их Сургууль эдүгээ АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдалд эрсдэл учруулж байна гэж АНУ-ын Засгийн газар Төрийн Департмент үзжээ.

Харвардын Их сургуульд урт ба богино хугацаагаар, оюутны солилцоогоор суралцаж буй гадаадын оюутны тоо үүний дотор Хятад улсын оюутан, суралцагчид хэт өндөр хувийг эзэлж байгаа, тус сургуулийн оюутнууд АНУ-ын Засаг захиргааны баримталж буй бодлогын эсрэг жагсаал цуглааныг удаа дараа зохион байгуулж ирсэн тул цаашид Харвардын Их Сургуульд суралцах, дадлагажих гадаадын зарим улс орны оюутнуудад АНУ-д нэвтрэх виз олгохгүй байх тухай зарлигт Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зуржээ.

Энэ зарлигт заасны дагуу аль улс орны оюутнуудад виз олгохоос татгалзах вэ гэдэг асуудлыг тус улсын Төрийн Департментаас тогтоох юм!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *