Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч И Же Мён-ыг Хөх ордонд нүүж ирэхээс өмнө солонгос иргэд ордонг үзэхээр урт дугаарлалт үүсгэжээ

Read Time:46 Second

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хуучин ордон, төрийн дээд удирдлагын төв “Хөх ордон” нь Сөүл хотын Жонгно дүүрэгт байрладаг, Хансан уулын бэлд, үзэсгэлэнт байгалийн дунд оршдог
1948-2022 он хүртэл БНСУ-ын бүх Ерөнхийлөгчийн албан ёсны ордон байжээ

Ногоон дээвэртэй, Солонгосын уламжлалт хэв маяг, архитектуртай тул “Хөх ордон” гэж нэрлэдэг

2022 онд Ерөнхийлөгч Юн Сог Ёл ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Хөх ордонд нүүж очилгүй, Батлан хамгаалах яамны байранд ажиллажээ.

Түүний дараа Хөх ордонг олон нийтэд музей, аялал жуулчлалын зорилгоор нээсэн юм.

Харин шинэ сонгогдсон ерөнхийлөгч И Жэ Мён Хөх ордон руу нүүх тухай мэдэгдэл хийсний дараа, “сүүлчийн боломж” гэж үзсэн мянга мянган хүн Хөх ордон буюу солонгос хэлээр Чонвадэ хэмээн нэрлэсэн төрийн ордонг үзэхээр зорин иржээ.

Гадаа 30 хэмийн халуун байгаа ч Хөх ордонг үзэхээр олон зуун Солонгос иргэд дугаарлан зогсчээ. “…Амьдралын минь сүүлчийн боломж байх гэж бодоод л ирлээ” хэмээн Гуанжү хотоос ирсэн 62 настай эмэгтэй хэлжээ.
Уг ордонг өдөрт 2000 хүнд үзүүлдэг ажээ.

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
33%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
33%
1 Star
33%

4 thoughts on “Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч И Же Мён-ыг Хөх ордонд нүүж ирэхээс өмнө солонгос иргэд ордонг үзэхээр урт дугаарлалт үүсгэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *