БНСУ-ын засгийн газраас шинэхэн гэрлэсэн хосуудад 1-50 сая вон хүртэлх тэтгэмж өгнө

Read Time:39 Second

🔴 ӨМНӨД СОЛОНГОСТ ШИНЭХЭН ГЭРЛЭСЭН ХОСУУДАД ТЭТГЭМЖ ОЛГОНО

🇰🇷 БНСУ гэрлэлтийн тоо болон төрөлтийн бууралтыг шийдвэрлэх зорилгоор санхүүгийн урамшууллын бодлого хэрэгжүүлж эхэлж байна.

Тодруулбал, Бусан хотын Саха дүүрэг хосуудыг гэрлэхэд нь 20 сая вон (монгол мөнгөөр 50 сая төгрөг) олгодог бол Сөүл хот энэ 10-р сараас шинээр гэрлэсэн хосуудад 1 сая вон буюу 2,5 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ.
Мөн Хадонг муж саяхан гэрлэлтийн урамшууллаа 5 сая воноос 6 сая вон болгож нэмэгдүүлсэн бол Косон, Үйрён, Мирян зэрэг хотууд гэрлэсэн хосод тэтгэмж хэлбэрээр 1–2 сая вон олгодог байна.

Засгийн газрын энэ бодлого нь залуусын эдийн засгийн дарамтыг хөнгөвчлөх, гэр бүл зохиох нөхцөлийг дэмжих зорилготой боловч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өндөр байрны үнэ, ажил амьдралын тэнцвэр, хүүхэд өсгөх зардал зэрэг бүтцийн асуудлуудыг мөн шийдвэрлэх шаардлагатай гэжээ.

Эх сурвалж: SCMP, Korea Times

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

4 thoughts on “БНСУ-ын засгийн газраас шинэхэн гэрлэсэн хосуудад 1-50 сая вон хүртэлх тэтгэмж өгнө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *