Хүчингийн хэрэг хийсэн хоёр Монгол оюутанг баривчилж, тогтоожээ
🔴 Солонгосын сувгуудаар хэлний бэлтгэлээр ирсэн Монгол оюутнууд хүчингийн хэргээр баривчлагдсан тухай мэдээлэл цацагдаж байна
БНСУ-ын Сөүл хотын нэгэн клубт согтуу эмэгтэйн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 20 гаруй насны хоёр эрэгтэйг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Шалгалтын явцад тэд тус улсад суралцаж байсан Монгол Улсын иргэн, оюутнууд болох нь тогтоогдсон байна.
Хэргийн нөхцөл байдал:
Сэжигтэн А болон Б нар нь өнгөрсөн 10 дугаар сард Сөүл хотын Мапу дүүргийн нэгэн клубт танилцсан 20 гаруй насны гадаад эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэд тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй байсан эмэгтэйг клубын ойролцоох газар руу чирч аваачин, гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хэргийн газраас зугтжээ.
Хохирогч эмэгтэй цагдаад гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн боловч сэжигтнүүд болон хохирогч бүгд гадаад иргэд байсан тул биеийн байцаалтыг тогтооход хүндрэлтэй байсан аж. Гэсэн хэдий ч цагдаа нар хяналтын камер CCTV-ийн бичлэгт дүн шинжилгээ хийж, сэжигтнүүдийг Монгол Улсын иргэд болохыг тогтоож чадсан байна.
Улмаар цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эрчимжүүлж, сэжигтэн Б-г өнгөрсөн сарын 27-ны өдөр гэртээ байхад ннь, сэжигтэн А-г энэ сарын 1-ний өдөр хот хоорондын автобусны терминал дээр малгай, маск зүүн нүүрээ далдалж автобусанд суугаад зугтах гэж байхад нь тус тус баривчилжээ.
Ийнхүү сар гаруй үргэлжилсэн мөрдөн байцаалтын эцэст сэжигтнүүдийг саатуулсан бөгөөд цагдаагийн байгууллагаас хэргийг прокурорт шилжүүлэн шалгаж байна.

Average Rating