Сурагчаа хөнөөсөн багшид насан туршид хорих ял оноов

Өмнөд Солонгост бага ангийн багш асан эмэгтэй 7 настай сурагчийг “ном өгнө” гэж хуурч сургуулийн харанхуй танхимд оруулан хөнөөсөн хэрэг нь тогтоогдож, шүүхээс насан туршийн хорих ял оноолоо.

Бага ангийн багш Мён Жэ-вангд Дэжон хотын Дээд шүүх баасан гарагт насан туршийн хорих ял оноолоо.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Мён Жэ-ваныг “Онц хүнд гэмт хэргийн ял шийтгэлийг чангатгах тухай хууль”-д заасан хулгайлан авч явах замаар хүн амины хэрэг үйлдсэн гэж буруутай хэмээн тогтоосон байна. Хэдийгээр гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн эмгэгтэй байсан нь эмнэлгийн үзлэгээр тогтоогдсон ч шүүх түүний ойлгох, ухамсарлах чадвар алдагдаагүй гэж дүгнэжээ.
Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 10-нд Мён Жэ-ван өөрийн ажиллаж байсан сургуулийнхаа долоон настай сурагчийг “ном өгнө” гэж хуурч дуудаад, сургуулийн дотор хөнөөсөн байна. Гэмт хэрэг үйлдсэний дараа тэрбээр хүзүү, гартаа өөрөө гэмтэл учруулсан бөгөөд яаралтай мэс засалд орохоосоо өмнө хүн амины хэргийг хүлээн зөвшөөрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *