Улаанбаатарт -17 хэм хүйтэн байна

Read Time:59 Second

06-нд ихэнх нутгаар, 07-нд нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.

 

2026 оны 02-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

    

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Дархадын хотгороор, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа голын хөндий, Дарьгангын тал нутгаар -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -15…-17 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -16…-18 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -16…-18 градус хүйтэн байна.

 

05 цагт Улаанбаатар: -26 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

2 thoughts on “Улаанбаатарт -17 хэм хүйтэн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *