Солонгос улс хогийн уутны хомсдолд орж, хулгайлах явдал гарчээ
Солонгос улс хогийн уутны хомсдолд оржээ
Орон сууцны хогийн цэгээс дүүрэн хогтой уут авч, задлан хогийг нь асгаж зөвхөн уутыг нь авч явсан нэгэн эмэгтэйн бичлэг CCTV-ийн камерт бичигдэн, олон нийтийн сүлжээнд тавигджээ. Үүнийг хулгайлснаас ялгаагүй гэмт хэрэг хэмээн үзэж байна.
Бичлэгийг илгээсэн иргэн энэ удаад цагдаад мэдэгдээгүй ч дахин давтагдвал хуулийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.
Солонгос улсад хуулиар ахуйн хогийг заавал тусгай зориулалтын уутанд хийх ёстой бөгөөд энгийн уутанд хийсэн хогийг ачдаггүй, торгууль төлдөг журамтай.
Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор нефтийн гаралтай түүхий эдийн нийлүүлэлт доголдож, улмаар хогийн уутны хомсдол тус улсад үүссэн байна.
Үүний улмаас иргэд хогийн уут ихээр нөөцөлж, зарим худалдаачид хүртэл бараа худалдан авалтад уут бэлгэнд өгдөг болжээ
Average Rating
One thought on “Солонгос улс хогийн уутны хомсдолд орж, хулгайлах явдал гарчээ”
Leave a Reply
More Stories
Япон, Франц улсууд Хормузын хоолойн асуудлаар хамтран ажиллана
Япон, Франц улсууд Хормузын хоолой болон Ираны дайны асуудлаар хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ Талууд бүс нутгийн тогтвортой байдлыг хангах, ялангуяа дэлхийн...
АНУ-ын чөлөөт сэтгүүлч Багдадад хулгайлагдав
АНУ-ын чөлөөт сэтгүүлч Багдадад хулгайлагдав Америкийн сэтгүүлч Shelly Kittleson-г мягмар гарагт Baghdad хотод машин дотор байхад нь барьцаалсан гэж Иракийн...
Солонгосын ерөнхийлөгч асан Ён Сок Ёль шоронд 1,26 тэрбум вон эргэлтээр хүлээн авчээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ён Сок Ёль Сөүл хотын хорих ангид хоригдсон 8 сарын хугацаанд нийт 1.26 тэрбум вон буюу ...
Д.Трамп дайныг дуусгахад бэлэн байж магадгүй гэжээ
Дэлхийн нефтийн 20% дамждаг стратегийн чухал усан зам Ормузын хоолойн асуудалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайныг дуусгаж магадгүй гэж...
АНУ-ын цэргийн ажиллагаанд Европын орнууд болгоомжтой хандаж, шууд дэмжихээс татгалзжээ
Дональд Трамп, АНУ-ын холбоотнуудаас Ойрхи Дорнод дахь стратегийн чухал бүс болох Strait of Hormuz-ыг хамгаалах ажиллагаанд оролцохыг шаарджээ. Гэвч Иран...
Ираны шинэ дээд удирдагч шархаджээ
Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеи АНУ болон Израилийн эхлүүлсэн бөмбөгдөлтийн ажиллагааны эхний өдөр шархадсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. CNN-ийн...

This was beautiful Admin. Thank you for your reflections.