1.3 тэрбум төгрөгний хахууль авсан Т.Мөнхбаярыг шүүхээс 27 сая төгрөгөөр торгожээ

“Эрдэнэс Силвер Ресурс” компанийн захирал Т.Мөнхбаяр “Салхитын мөнгөний ордны баяжуулах үйлдвэр”-ийн тендерийг явуулахдаа 1 тэрбум 217 сая төгрөгийн авилгал авсан нь шүүхээр тогтоогдсон байна.

Гэвч  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг  27 сая төгрөгөөр торгожээ.

Ийм шийдвэр гаргаж, хулгайч нарын толгойг илдэг шүүхэд итгэх итгэл алга болжээ. Төрийн хулгайч нар 1.3 тэрбум төгрөг хахуульд авч идчхээд 27-хон сая төгрөгөөр торгуулсан болдог.

Авлигач хулгайч нарыг хэдхэн төгрөгөөр торгосон болоод явуулдаг,  эгэл жирийн хүмүүст ялихгүй хэрэгт нь  хатуу чанга ял өгч шоронд хатаадаг.

Албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүс, жирийн хүмүүс бүгд шүүхийн өмнө ижил байх тогтолцоотой байтал Монгол улсад шүүх засаглал ийм л байна.