УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д төрийн айлчлал хийж байна

Read Time:39 Second

Д.Амарбаясгалан:

Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Ван Хунинтай Ардын Их Хурлын ордонд уулзлаа.

📌Хоёр улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг улам бэхжүүлэх хүрээнд ирэх онд батлагдан хэрэгжих БНХАУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл, зорилтуудыг тусгах нь хоёр орны өндөр, дээд түвшний удирдлагуудын тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгоход түлхэц үзүүлэх учиртай.

📌ХАУТЗЗҮХ-ны дарга Ван Хунин Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчилдаг бөгөөд хоёр улсын дээд, өндөр түвшинд тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгож, хоёр орны ард иргэдэд үр өгөөжийг хүртээхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр бүсчилсэн хөгжлийн хүрээнд Булган-Такашикен боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, өндөр технологи, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *