Трамп өмнөх ерөнхийлөгч Ж.Байдены хүү Хантерын хамгаалалтын эрхийг цуцалжээ

Ерөнхийлөгч Трамп даваа гарагт Жон.Кеннедигийн Урлагийн Төвд зочилж, тус төвийн удирдах зөвлөлийн даргын хувиар анхны хурлаа удирджээ.

Энэ нь түүний хоёр дахь бүрэн эрхийнхээ эхэнд уг төвийг өөрчлөн шинэчлэх ажлаа эхлүүлснээс хойш анх удаа ирсэн тохиолдол байв.

Тэнд байх үед нь нэгэн сэтгүүлч Трампаас Ерөнхийлөгч асан Байденийн хүү Хантерт олгосон хамгаалалтыг цуцлах эсэхийг асуусан байна.

Трамп “энэ талаар судалъя” гэж хариулжээ.
Тэр өдрийнхөө төгсгөлд Трамп нийгмийн сүлжээгээр дамжуулан Байденийн насанд хүрсэн хүүхдүүдэд олгосон Нууц Албаны хамгаалалтыг “нэн даруй” цуцалж байгаагаа мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *