
Хотын төвийн кофе шопууд хөдөлмөрийн мөлжлөг ихтэй, маш бага цалингаар залуусыг ажлуулдаг
🔴 Монгол Улсад кофе шоп буюу кофе ууж суух соёлын эхлэл харьцангуй шинэ үзэгдэлд тооцогддог. Түүхийн хувьд 1990-ээд оны ардчиллын дараах шилжилтийн үед анхны барууны хэв маягийн кафе, цайны газрууд үүд хаалгаа нээж эхэлсэн ч кофе төвтэй, орчин үеийн ойлголттой “coffee shop” буюу кофе шопын соёл 2000-аад оны дунд үеэс эрчимтэй хөгжиж эхэлсэн юм.
Энэ үед гаднын соёл, амьдралын хэв маяг Монголд хүчтэй нэвтэрч ихэнхдээ томоохон зочид буудалд харьяатай кофе шопууд нээгдэж эхэлжээ.
Анхны бариста, эспрессо машинтай кофе шопууд үүсэж эхэлсэн бөгөөд кофег зөвхөн уух бус, тухтай суух орон зай болгон санал болгодог шинэ үзэл маягийн соёлын үүсэл бий болж эхэлсэн.
Удалгүй Tom N Toms, Café Bene, Gloria Jean’s зэрэг олон улсын сүлжээ Монголд нэвтэрч, кофе соёлын хөгжлийг хурдасган дотоодын брэндүүд үүсэж эхэлжээ. Үүнд: Café Délifrance, UBean, Café 9, Avenue, Noblesse, Caffe Bene Mongolia, Jak’s coffee гэх мэт олон сүлжээ бий болжээ.
Бариста сургалт, кофены төрөл, чанар, гарал үүслийг эрхэмлэх хандлага нэмэгдэн мэргэжлийн хэв маяг руу ч орж эхэлжээ.
Кофе шопууд зөвхөн кофэ уух газар бус, ажлын уулзалт хийх, суралцах, бүтээлч ажил хийх орон зай болон хувирсан.
Залуусын дунд кофены тухай мэдлэг нэмэгдэж Кофе шопын бизнэс, соёлыг хүмүүс сонирхож эхэлсэн билээ.
Уусдаг “Хаан”, “YeYe” кофегоор кофег төсөөлж байсан массууд ч хувь хувьдаа кофены “хувьсгал” хийж эхлэн чанадаг кофег кофе шопд уух нь илүү тухтайг сонгов.
Тэгвэл, нэгэн эх сурвалжийн мэдээлснээр Монгол дахь кофе шопуудад ажилладаг ажиллагсад урт цаг, хямд цалингаар хөдөлмөрөө мөлжүүлдэг ажээ.
Тэнд хүний эрх зөрчигдөж, насанд хүрээгүй шахуу хүүхдүүдийг хямд цалингаар ажлуулж, ажилчидтайгаа зүй бусаар харьцдаг дээрэлхүү эздүүд нь хямд ажиллах хүчин болох залуу хүүхдүүдийн гэнэн байдлыг ашиглан дарамталж, хоолгүй шахуу урт хугацаанд ажлуулж, хамгийн хямд цалинг өгч, маш бага цалингаас нь элдвийн такс хураамж авдаг гэв. Бүр сард хоёр зуухан мянган төгрөгний цалин авсан залуус олон гэв. Том’n Toms, Caffe bene, Anjuna book art зэрэг олон кофэ шопууд хөдөлмөрийн мөлжлөгөөрөө гаарсан газрууд гэнэ.
Тийм ажил олгогч нэртэй хөдөлмөрийн мөлжигчид хотын төвөөр ихэвчлэн орших кофе шопын газруудад шимэгчлэн өөрснөө баяжиж, маш хямд ажиллах хүчнийг өдөр бүр солидог гэв.
Тийн атлаа Монголд ажил хийх хүн алга гэж халагладагаа болиорой‼️. Залуу хүний хөдөлмөрийг хүн шиг үнэлж, шүлс шиг цалингаас нь ядаж бага шиг татвар хураамж аваасай билээ.
Үйл ажиллагаа явуулж бизнэс хийх хэцүү, жижигхэн ядруу зах зээл дээр. Гэвч хүний хөдөлмөрийг сорж мөлжихөө л больчих мундаг дүр эсгэсэн хөдөлмөрийн мөлжигчидөө!!
Really enjoyed this! Your perspective is refreshing and thought-provoking. Keep it up!
Your perspective is refreshing and thought-provoking. Keep it up!
Some truly quality articles on this website , saved to my bookmarks.
Howdy! Do you know if they make any plugins to safeguard against hackers? I’m kinda paranoid about losing everything I’ve worked hard on. Any tips?