Меган Мэркл буюу Duchess of Saseex-ын авхайн тухай

Read Time:2 Minute, 2 Second

#Меган Мэркл гэж хэн бэ?

Meghan Markle нь Америкийн жүжигчин, хүмүүнлэгийн идэвхтэн бөгөөд Их Британийн ханхүү Харритай гэрлэснээр Сассексийн гүнгийн ахайтан болсон юм. Гүнгийн ахайтан болсон тэр цагаас хойш түүний амьдрал олон хүний анхаарлыг татаж, жүжигчний карьераас эхлээд хааны гэр бүлд орох, улмаар тэндээс гарч, шинэ амьдрал эхлүүлэх хүртэлх түүх нь сонирхолтой, маргаантай сэдэв болсон.

Рэйчел Меган Мэркл Rachel Meghan Markle нь 1981 оны 8-р сарын 4-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод төржээ.

Эцэг Томас Маркл камерын оператор, эх Дориа Рагланд нийгмийн ажилтан хүн ажээ.

Меган жүжигчний карьераа 2000-аад оны эхээр эхлүүлсэн. Тэрээр олон телевизийн шоу, кинонд туслах дүрүүд бүтээж байсан ч “Suits” цувралын Рэйчел Зэйн дүрээрээ хамгийн алдартай болсон юм.

2016 онд тэрбээр Их Британийн хунтайж Харритай болзож эхэлсэн бөгөөд тэдний харилцаа олон нийтийн анхаарлын төвд байсаар 2018 онд сүр жавхлантай хурим хийж, Сассексийн гүн, гүнгийн ахайтан цол хүртсэн. Тэд одоо 2019, 2021 онд төрсөн 2 хүүхэдтэй юм.

2020 онд Меган, Харри хоёр хааны гэр бүлийн албан ёсны үүргээс татгалзаж, АНУ-д амьдрах шийдвэр гаргажээ. Тэд олон нийтийн анхаарлын төвд байх, хэвлэл мэдээллийн дарамт, хааны гэр бүлийн дотоод зөрчилдөөнөөс болж ийм шийдвэр гаргасан гэж тайлбарласан юм.

Хааны гэр бүлээс гарсныхаа дараа тэд, Archewell сангаа байгуулж, хүмүүнлэг үйлсийн ажил эхлүүлжээ

“Миний нөхөр намайг The Tig ажиллуулж байх үед минь танилцсан, тиймээс би анх надтай учрах үед хийж байсан зүйлээ хийхэд нь түүний нүдэнд дахин оч гийхийг хардаг” гэж хэлжээ.
Меган Марклын амьдралын бүхий л тал нь их сонирхолтой шүү! Түүний жүжигчний замнал, хааны гэр бүлд орсон түүх, тусгаар амьдрах шийдвэр, бизнес болон хувь хүний өсөлт нь бүгд онцлох сэдвүүд юм.

Меган Маркл жүжигчний карьертаа Suits цувралын Рэйчел Зэйн дүрээр олны танил болсон. Энэ үедээ тэр өөрийн амьдралын хэв маяг, аялал, хоол хүнс, өөрийгөө хөгжүүлэх талаар хуваалцах The Tig нэртэй блог хөтөлж байсан.
The Tig нь зөвхөн амьдралын хэв маягийн блог байгаад зогсохгүй, эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй, хүчирхэг байхад уриалсан платформ байсан.

Меган, Харри хоёр Archewell санг байгуулж, хүмүүнлэгийн болон медиа чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд тэд Netflix болон Spotify-той гэрээ байгуулж, өөрсдийн түүхээ хуваалцах төслүүд дээр ажилласан. Мөн Меган The Tig-ийг дахин эхлүүлж магадгүй гэсэн цуу яриа бий.

Меган өөрийн дуу хоолойгоо олж, бие даасан эмэгтэй байхын чухлыг үргэлж онцолж ирсэн бөгөөд тэр эмэгтэйчүүдийн эрх, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг идэвхтэй тэмцэгч болж, өөрийн замаа өөрөө сонгохыг эрхэмлэдэг.
Харин Дональд Трамп Меганд дургүйгээ ил илэрхийлсэн бөгөөд түүнд дургүй бараг л Хунтайж Харригийн эхнэр бол шулмас гэж нэрлэснээ нуугаагүй юм.

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
100 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

2 thoughts on “Меган Мэркл буюу Duchess of Saseex-ын авхайн тухай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *