30-с доош насны дэлхийн хамгийн баян хүмүүстэй танилц!

🔴 Дэлхийн тэрбумтнуудын дийлэнх нь 50-аас дээш насныхан ажээ.

Хөрөнгөжих зам нь олон жилийн хөдөлмөр, урт хугацааны тэвчээр, мэрийлт шаарддаг болохыг тоон үзүүлэлтүүд баталж байна.
Forbes сэтгүүлээс мэдээлснээр, дэлхийн тэрбумтнуудын дийлэнх нь дунд болон ахимаг насныхан байна.

Тэрбумтнуудын 75% орчим нь 50-79 насны хүмүүс бөгөад 50-аас доош насныхан ердөө 12%-ийг эзэлж байна.
Тэрбум тэрбумын хөрөнгөөр дэлхийд цойлоход ойролцоогоор 30-40 жил шаарддаг ажээ.

Харин 30 наснаас өмнөх тэрбумтны зиндаанд хүрсэн хүмүүс маш цөөн бөгөөд 2025 онд ердөө 21 хүн энэ ангилалд багтжээ

Эдгээр залуу тэрбумтнуудын олонх нь технологи, санхүү, крипто зах зээлийн шинэ салбарууд, мөн өв залгамжлалын хөрөнгө зэргээр хөрөнгөтэй болсон бөгөөд өөрийн хөдөлмөрөөр дэлхийд тэргүүн эгнээнд бичигдэх тэрбумтан болсон нь хуруу дарам цөөн юм.

Forbes сэтгүүл 2025 онд 30-аас доош насны 21 тэрбумтныг жагсаасан ба тэдний ихэнх нь өв залгамжлан баяжсан бөгөөд зөвхөн хоёрхон хүн л өөрийн хүчээр хөрөнгөтэй болсон байна. Үүнд:
1. Йоханнес фон Баумбах, 19 настай, Герман улс Boehringer Ingelheim компанийн өв залгамжлагч, хөрөнгийн хэмжээ ~$5.4 биллион

2. Ливия Войгт де Ассис 20 настай Бразил улс,  Үйлдвэрийн машин механизм ~$1.2 биллион

3. Клементе Дел Веккио 20 настай, Итали улс Eyewear ~$6.6 биллион

4. Ким Жүн Ён 21 настай, Өмнөд Солонгос
Онлайн тоглоом ~$1.3 биллион

5. Кевин Давид Лемманн 22 настай, Герман улс Эмийн сүлжээний бизнэс dm-drogerie markt ~$3.6 биллион

6. Лука Дел Веккио 23 настай, Итали улс, Eyewear, ~$6.6 биллион

7. Максим Тебар 24 настай Герман улс,   Мотортэй холбоотой Stihl ~$1.1биллион

8. Катарина Андресен 29 настай, Норвег улс хөрөнгө оруулалтын Ferd, ~$2 биллион

9. Эд Крейвен өөрийн хөрөнгөөр боссон,  29 настай,  Австрали улс,  Онлайн казино Stake.com ~$2.8 биллион

10. Александр Ванг  өөрийн хөдөлмөрөөр боссон, 28 настай АНУ хиймэл оюун, Scale AI, ~$3.6 биллион хөрөнгөтэй ажээ.

6 thoughts on “30-с доош насны дэлхийн хамгийн баян хүмүүстэй танилц!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *