Нийслэлийн удирдах ажилтнуудын шурхай зөвлөгөөн дээр НЗД Д.Сумъяабазар: “Яармагын цэвэр усны шугам сүлжээ тависан “Пума”, Эс Пи Эл Эм” компаниудыг Сангийн яамны хар жагсаалтад оруул”
Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Яармагийн орон сууцны байрнуудаас зэвтэй ус гарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
“Яармагт 2 удаа угаалага УСУГ-аас хийгдсэн байгаа. Иргэдийн гомдол буураагүй. Хан-Уул дүүргээс 2 удаа азотын угаалага туршилтаар хийгдсэн. Өртөг өндөр. Ирэх оны төсөвт солонгосын компаниар хийлгэх төсвийг тусгаж өгвөл ажил болоход бэлэн байгаа.
Хотын захирагч Д.Сумъяабазар : Анх энэ сангийн шугам сүлжээг төр хийсэн үү, хувь компани хийсэн үү
УСУГ-ын ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү:
“Пума”, “Эс пи эл эм” гэдэг компаиуд хийсэн. Бид нар доторлогоо хийх, эсвэл шинээр хийх 2 зам үлдсэн.
Хотын захирагч Д. Сумьяабазар: “Энэ компаниудыг сангийн яамны хар жагсаалтад оруул, дахиж тендэрт оруулахгүй”.
