2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр “Шал согтуу 3 нөхөр хөдөө замд хөдөлгөөнд оролцож байна” гэх дуудлагын дагуу арна хэмжээ авчээ

Read Time:49 Second

Фейсбүүк цахим орчинд 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр “Шал согтуу 3 нөхөр хөдөө замд хөдөлгөөнд оролцож байна” гэх дуудлагын дагуу арга хэмжээ авав.

Замын хөдөлгөөнд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд нэн эрсдэлтэй үйлдэл гаргаж буй бичлэгийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас тухайн тээврийн хэрэгслийг шалгахад жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь согтолт шалгах багажаар 3,43 хувийн согтолттой байсныг баримтжуулан зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1. дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах, 400,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

Согтуурлын зэрэг нь тухайн хүний эрүүл мэнд, ядаргаа, сэтгэл санаа, дасан зохицох байдал, хоол унд хэрэглэсэн байдал зэргээс шалтгаална. “За ганц л хундага уусан юм чинь гайгүй биз” гээд машинаа унаад гардаг. Энэ бол маш аюултай. Ердөө таван грамм буюу нэг цайны халбага орчим архи жолоочийн баримжаалах чадварыг 30 орчим хувиар бууруулдаг. Мөн 25 грамм архи сэтгэл хөөрлийг бий болгодог. Гадна орчинтой харьцах жолоочийн чадварт архины нөлөө их гэдгийг энэхүү үзүүлэлт харуулж байна.

ТЦА

Happy
Happy
0 %
Sad
Sad
40 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
40 %
Surprise
Surprise
20 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

3 thoughts on “2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр “Шал согтуу 3 нөхөр хөдөө замд хөдөлгөөнд оролцож байна” гэх дуудлагын дагуу арна хэмжээ авчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *