Солонгосын ерөнхийлөгч асны эхнэр Ким, пастороос 3 сая воны үнэтэй Кристиан Диор брэндийн цүнх авсан уу?

Read Time:1 Minute, 16 Second

Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёолийн эхнэр Ким Гон Хи 2022 оны есдүгээр сард Солонгос-Америк гаралтай пастор Чой Жэ Ёнгоос 3 сая воны үнэтэй Christian Dior брэндийн гар цүнх авсан нь улс төрд ширүүн маргаан үүсгэсэн юм.
Пастор Чой уг уулзалтыг бугуйн цагандаа суурилуулсан нууц камер ашиглан бичиж, 2023 оны сүүлээр “Voice of Seoul” хэмээх YouTube сувагт нийтэлсэн байна.
Энэхүү бичлэг олон нийтийн шүүмжлэл дагуулж, Ким Гон Хи авлигын эсрэг хуулийг зөрчсөн эсэх талаар мөрдөн байцаалт эхэлсэн юм. Гэсэн хэдий ч прокурорууд 2024 оны аравдугаар сард түүнийг яллах үндэслэлгүй гэж үзэн хэргийг хаасан. Тэдний дүгнэлтээр, уг бэлэг нь Ерөнхийлөгчийн албан үүрэгтэй холбоогүй бөгөөд ямар нэгэн хариу үйлчилгээ үзүүлээгүй гэж үзжээ.

Нууцаар бичлэг хийж баримтжуулсан Пастор Чой Жэ Ён мөн ял шийтгэл хүлээгээгүй. Тэрбээр Ким Гон Хиг-г төрийн хэрэгт хэт оролцож буйг илчлэх зорилготой байсан гэж мэдэгджээ

Энэхүү хэрэг нь Ерөнхийлөгч Юн Сог Ёолийн харьяа намд илт улс төрийн дарамт учруулж, 2024 оны дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуульд сөрөг нөлөө үзүүлсэн юм. Ерөнхийлөгч асан Юн уг бичлэгийг сонгуулийн өмнөх улс төрийн явуулга гэж нэрлэж, эхнэрийнхээ “ухаалаг бус үйлдэл”-д уучлал хүсэн хэргийг хаасан ч олон нийт болон сөрөг хүчний зүгээс тус асуудлыг дахин шалгуулах хүсэлт гаргасан бөгөөд 2024 оны аравдугаар сард прокурорын дээд шатны байгууллага уг шийдвэрийг дахин хянахаар болж, одоо шийдвэр гаргахаар ажиллаж буй ажээ. Ерөнхийлөгч асан Юны эхнэр нь өөр бусад хэрэгт ч хэд хэдэн удаа холбогдоод авсан бөгөөд энэ нь түүний нөхрийн улс төрийн нэр хүндэд илт нөлөөлж, саяхан болсон огцрох үйл ажиллагаанд ч ихээр нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
29%
4 Star
29%
3 Star
14%
2 Star
0%
1 Star
29%

41 thoughts on “Солонгосын ерөнхийлөгч асны эхнэр Ким, пастороос 3 сая воны үнэтэй Кристиан Диор брэндийн цүнх авсан уу?

  1. I dop a comment each time I especially enjoy a article on a sikte or I have something too add
    too the conversation. Usually it is a result of the passion communicatrd in the post I loked at.
    And after this article Солонгосын ерөнхийлөгч асны эхнэр Ким, пастороос 3 сая воны үнэтэй Кристиан Диор брэндийн цүнх авсан уу?
    – zereg.mn. I was excited enough to drop a leave a responsea
    response 🙂 I actually do have a couple of questions foor you if it’s okay.
    Could it bbe simply me or does it seem like a few of the responses appear likoe thhey
    are left by brain dead folks? 😛 And, if yoou are
    writing on additional online sites, I’d like to keep up with everything fresh you have too post.
    Could yyou list the complete urls of all your copmmunity pages like yor linkedin profile, Facebook page or twittrer
    feed? https://Writeablog.net/w6b3lu0q19

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *