Умард Солонгосын тамирчид Токиогийн зуны олимпын наадамд оролцохгүй

Read Time:34 Second

Умард Солонгосын эрх баригчид Токиогийн зуны олимпын наадамд тамирчдаа оролцуулахгүй болсон тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг өнөөдөр мэдээлжээ.

Шалтгаан нь тамирчдаа коронавирусийн халдвараас хамгаалах зорилготой гэнэ.

Умард Солонгос нь одоогоор коронавирусийн халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй гэсэн мэдээллийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад өгч байгаа.

Олимпын наадамд оролцохгүй байх шийдвэр гуравдугаар сарын 25-ны өдөр Пёньянд болсон үндэсний олимпын хорооны хурлаас гарсан байна.

Тус хурал “бүх нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулахтай холбоотой практик асуудлууд” гэсэн сэдвийн дор болсон тухай Умард Солонгосын төв мэдээлийн агентлаг дамжуулж байжээ.

Токио 2020 зуны олимпын наадам энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Япон улсын нийслэлд зохион байгуулагдана.

Эх сурвалж: Yonhap News

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

71 thoughts on “Умард Солонгосын тамирчид Токиогийн зуны олимпын наадамд оролцохгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *