Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Гэр бүлийн тухай хуультай холбоотой багц асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ирэх долоо хэлэлцэнэ
Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс өнөөдөр хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болж байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төслийг тус хуралдаанаар хэлэлцэнэ.
Гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэхэд камержуулалтын нэгдсэн систем чухал байна. Иймд камержуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов.
ХЭҮК-ын дарга Ж.Хунан хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн хэргийн ялын бодлогыг чангатгахыг дэмжиж буйгаа илэрхийлээд ял эдэлж, суллагдсан этгээдэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатайг хэллээ.
2 thoughts on “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Гэр бүлийн тухай хуультай холбоотой багц асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ирэх долоо хэлэлцэнэ”
Leave a Reply
More Stories
Хятадад салатны навчийг будаж хүнсэнд хэрэглэж байсан нь илэрчээ
Хятадад “будсан салатны навч” илэрч, хүнсний аюулгүй байдлын асуудал дахин олныг цочроожээ Хятадад хүнсний аюулгүй байдалтай холбоотой бас нэгэн дуулиант...
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан. Ийнхүү Төрийн...
Оюутолгойн уурхайн гүнд ажилчид 6 цаг гацжээ
9 дүгээр сарын 3-ны өдрийн 18.00 цагийн орчимд Оюутолгойн гүний уурхайгаас газрын гадарга руу гарахаар өргүүрт орсон 61 ажилтан 1226...
Amazon-ийн ачааны онгоц осолдож, 5 хүн амиа алджээ
Amazon Air-ийн нэрийн өмнөөс нислэг үйлдэж байсан Boeing 767-300 ачааны онгоц буух үедээ хөөрч буух зурвасыг даван гарч, хэд хэдэн...
Хятадын формальдегидтэй байцааны сенсаацийн дараа байцааны борлуулалт эрс унажээ
Хятадын “хадгалалтын бодис формальдегид агуулсан байцаа”-ны дуулианы дараах үр дагаварХятадад байцааг удаан хугацаанд шинэхэн байлгахын тулд формальдегид ашигласан нь илэрч,...
Сураггүй болоод 2 сар болсон цэргийн алба хаагчийн цогцсыг олжээ
Сураггүй алга болоод хоёр сар гаруй болсон цэргийн алба хаагчийг эрэн хайж цогцосыг олжээ. Түүнийг хөнөөсөн гэх этгээд хэргээ хүлээж,...


compelling, beautifully expressed, and genuinely inspiring to read.
You turned a complex idea into an accessible read; the clear organization made every point easy to absorb. It made me curious to explore the topic further. Your voice brings real value to this subject.