Өнөөдөр буюу 2024 оны 7-р сарын 9-ний өдрийн 11 цагт Улаанбаатар хотын төв талбайд “Дээлтэй Монгол” наадам 18 дахь удаагаа зохион байгуулагдана

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ-2024” өнөөдөр Сүхбаатарын талбай дээр болно🇲🇳

Дээлтэй Монгол Наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатны төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагсана.

Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучуудын  “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болно.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *