Солонгосын ерөнхийлөгчийн, үсний халзралтыг ЭМД-д хамруулах санал шүүмжлэлд өртөв

🔴 Ли Жэ Мёний үсний халзралтын эмчилгээг даатгалд хамруулах санал өргөн шүүмжлэлд өртжээ

Өмнөд Солонгосын
Ерөнхийлөгч Ли Жэ Мён  үс уналтын эмчилгээг улсын эрүүл мэндийн даатгалд хамруулах  санал гаргасан нь ихээхэн эсэргүүцэл дагуулжээ.
Амь насанд аюул учруулахгүй ийм төрлийн даатгалын хөнгөлөлт нь  санхүүгийн хүндрэлтэй буй даатгалын сангийн мөнгөний зарцуулалтад нөлөөлнө хэмээн ихээхэн  шүүмжлэлд өртжээ.
Энэхүү маргаан мягмар гарагт болсон шууд дамжуулалттай бодлогын танилцуулгын үеэр үүссэн бөгөөд Ерөнхийлөгч Ли одоогоор зөвхөн эмчилгээний улмаас эмнэлгийн шалтгаант үс уналтанд хязгаарлагдан олгогдож буй даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх боломжийг судлахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд үүрэг болгожээ.

Гэвч уг мэдэгдэл гарсны дараахан эмч нар, сөрөг хүчний улс төрчид, иргэний нийгмийн байгууллагууд хурцаар шүүмжилж, хязгаарлагдмал нөөцтэй улсын эрүүл мэндийн даатгалыг үс уналтын эмчилгээнд бус хорт хавдар, ховор өвчин зэрэг ноцтой өвчтэй өвчтөнүүдэд нэн тэргүүнд зориулах ёстой гэж мэдэгдсэн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *