2026 оноос Skittles, M&M’s, Starburst, Extra Gum хиймэл өнгө оруулагчгүй болно

Read Time:47 Second

АНУ-д Skittles, M&M’s, Starburst, Extra Gum хиймэл өнгө оруулагчгүй болно

2026 оноос эхлэн Mars Wrigley North America компанийн Skittles, M&M’s, Starburst болон Extra Gum зэрэг алдартай брэндүүдийг хиймэл өнгө оруулагчгүйгээр АНУ даяар худалдаанд гаргана.

Тус компани бохь, жимсний амттан, шоколадтай чихэр зэрэг дөрвөн төрлийн бүтээгдэхүүндээ Хүнс, Эм, Гоо сайхны бүтээгдэхүүний (FD&C) өнгө оруулагч ашиглахаа зогсооно гэж мэдэгдэв.

Эхний ээлжинд M&M’s Chocolate, Skittles Original, Extra Gum Spearmint болон Starburst Original нь шинэ орцтойгоор гарах юм.

Mars Wrigley өнгөний асуудлаар АНУ-ын зохицуулагч байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, шинжлэх ухааны аюулгүй байдлын шалгуур, техникийн шаардлага болон хэрэглэгчийн хүсэлд нийцэх байгалийн хувилбаруудыг судалж байгаа аж.

Энэ алхам нь тус компанийг байгалийн гаралтай өнгө оруулагч ашиглаж эхэлсэн томоохон хүнсний үйлдвэрлэгчдийн эхний эгнээнд оруулж байна.

Энэхүү өөрчлөлт нь Эрүүл мэнд, Хүмүүнлэгийн үйлчилгээний сайд Роберт Ф. Кеннеди Жр.-ийн хиймэл хүнсний нэмэлтүүдийг хориглох, байгалийн гаралтай орцуудыг дэмжих санаачилгын хүрээнд хэрэгжиж буй ажээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *