“Аватар: Fire and Ash” 3 киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ

Read Time:1 Minute, 4 Second

“Avatar: Fire and Ash” киноны дэлхийн нийт тасалбарын орлого 1 тэрбум ам.доллар давжээ

Жэймс Камероны шинжлэх ухаан, фантазия төрөл жанрын “Avatar: Fire and Ash” киноны дэлхийн хэмжээнд олсон тасалбарын орлого 1 тэрбум ам.долларыг давсан бөгөөд энэ нь найруулагчийн ийм амжилтад хүрсэн дөрөв дэх кино боллоо.
Уг кино үзэгчдийг дахин Пандора гаригийн гайхамшигтай дүрслэл бүхий ертөнцөд буцаан хүргэж, дэлхий даяар зарагдсан тасалбарын борлуулалтаас 1.03 тэрбум ам.доллар олсон гэж Walt Disney Studios ням гарагт мэдээлжээ.

“Fire and Ash” нь “Avatar”-3 цуврал бөгөөд цуврал нийтдээ 6.35 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлээд байна.
Энэ удаагийн зохиол нь хоёр дахь анги болох “Avatar: The Way of Water”-ын үйл явдлын дараах үеэс үргэлжилж, Жэйк (Сэм Уортингтон) болон Нейтири (Зои Салдана) нар хүүгээ алдсаны дараах эмгэнэлийн үеийн түүхийг өгүүлдэг.

“Энэ цувралын кинонууд үзэгчдийг кино театр луу татдаг. Ялангуяа харааны гайхалтай 3D шийдэл нь театрт үзэхэд яг тохирсон бүтээлүүд” хэмээн шинжээч онцолжээ.

Цувралын эхний кино болох “Avatar” анх 2009 онд бүтээгдэж дэлхий даяар 2.9 тэрбум ам.долларын орлого олж, нэрлэсэн дүнгээр бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино болсон боловч, инфляц болон тасалбарын дундаж үнийг тооцсон үзүүлэлтээр бол 1939 оны “Gone With the Wind”киноны дараа орсон түүхтэй.

Уг кино нь Монголд аль хэдийн кинотеатруудаар гарч эхэлсэн бөгөөд үзэгчид танхим дүүрэн буй ажээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

2 thoughts on ““Аватар: Fire and Ash” 3 киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ

  1. Một trong những yếu tố quan trọng nhất mà tải 66b luôn chú trọng là tính an toàn và bảo mật. Mọi thông tin cá nhân tài chính được ngăn chặn sự xâm nhập của hacker. Không chỉ vậy, sân chơi còn tuân thủ các quy định nghiêm ngặt về bảo mật chống rửa tiền, đảm bảo mọi giao dịch của người chơi đều được thực hiện một cách minh bạch an toàn. TONY01-06S

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *