Esport-ийн тэмцээнд түрүүлсэн тамирчдын шагналаас Монгол улс татвар авахгүй
Турк улсад болсон PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “IHC e sports”, “Stalwart e sports”, “4Merical vibes” багууд түрүүлж өндөр үнэтэй шагнал авсан билээ.
“IHC esports” баг PUBGM тоглоомын “Grand final”-д түрүүлж, нийт $453,500-ын шагнал
“Stalwart esports” баг хоёрдугаар байр эзэлж, $263,000
“4Merical vibes” баг дөрөвдүгээр байр эзэлж, $144,000-ын шагнал тус тус хүртсэн.
Монгол Улсын хувь хүний орлогын албан татварын тухай хуульд тухайн орлогын дүнгийн 5 хувиар татвар төлнө гэж заажээ.
Манай улстай давхар татварын гэрээтэй улсуудын жагсаалтад Турк улс багтдаг тул эдгээр амжилт гаргасан хүмүүсээс Монгол улс татвар авахгүй юм байна.
