Бамбай хоншоорт могойд хатгуулбал аюултай юу??

Read Time:1 Minute, 8 Second

🔴Амьтан судлаачийн зөвлөгөө:

Монголд эгэл болон уссурын бамбай хоншоорт гэж хоёр зүйлийн бамбай хоншоорт могой бий. Эгэл бамбай хоншоорт нь монгол орны байгалийн бүх бүс бүслүүрээр тархсан, хаа сайгүй тохиолдох боломжтой.

Сүүлийн жилүүдэд нийслэл хотын уулын ам болгонд байшин барьж суурьшил бий болж буй нь байгалын амьтад хот руу орж ирж байгаа биш хүмүүс бид амьтны амьдрах орчин руу халдаж байгаа хэлбэр. Энэ үед шилжин дайжих чадвартай амьтад аль болох хүнээс хол дайждаг бол зарим нь хотын бүсэд үлдээд дасан зохицдог. Мөн хотод байгаа барилгууд хонгилтой, зай завсар ихтэй байгаа нь зарим амьтдын амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг.
🐍 Монголд нийт 4 төрлийн хорт хөнөөлтэй могой бүртгэгдсэн байдаг

Монголын хойд болон зүүн хойд нутгийн ойт хээр, уулын бэл зэрэгт амьдардаг.
Хэмжээ бага ойролцоогоор 60 см, бордуу өнгөтэй, нуруундаа хээтэй.

Хатгавал аюултай ч насанд хүрсэн, эрүүл хүн нас барах нь тун ховор. Харин хүүхэд, өндөр настай, харшилтай мэдрэг хүнд хүндрэлийн эрсдэлтэй.

Хэрэв могойд хатгуулбал яах вэ?

📌Анхны тусламж:

1. Сандарч болохгүй.

2. Хөдөлгөөнийг хорьж,  хатгуулсан хэсгийг аль болох хөдөлгөхгүй, доош байрлуулах

3. Боолт хийхгүй, сүүлийн үеийн зөвлөмжөөр цусны эргэлтийг зогсоох нь эрсдэлтэйд тооцогддог болсон

4. Шарх сорох, зүсэх хэрэггүй, халдвар авах аюултай

5. Ус их уух

6. Яаралтай эмнэлэгт хүргэх, эсрэг хор antivenom хэрэгтэй
📌Танд хэрэг болж мэдэх зөвлөгөө:
-Хээр, ой модонд явахдаа бүдүүн түрийтэй гутал, урт өмд өмсөх
-Могойн амьдрах орчны ойролцоо анхаарал болгоомжтой байх
-Могой харвал оролдолгүй холдох

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

4 thoughts on “Бамбай хоншоорт могойд хатгуулбал аюултай юу??

  1. Принцип работы ОЗДС основан на системе мониторинга и реагирования на активность грызунов. Датчики, установленные в различных местах объекта, регистрируют активность грызунов и передают данные на систему управления и мониторинга. Анализ данных позволяет определить уровень заражения грызунами и принять решение о необходимости проведения дополнительных мероприятий. Если уровень заражения превышает допустимые нормы, система автоматически активизирует процесс отравления грызунов или захвата живых особей. В случае захвата живых грызунов, они могут быть вывезены из объекта и утилизированы без вреда для окружающей среды.

  2. Your style is very unique in comparison to other folks I’ve read stuff from. Many thanks for posting when you have the opportunity, Guess I will just book mark this site.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *